Би бас Тэр...

 

Чи дажгүй юу? Чимээгүй удсаныг минь уучлаарай гэхдээ чамайг тоохгүйдээ биш шүү. Би чамтай найзууд л баймаар байна уучлаарай. Гэхдээ хоёулаа хайр сэтгэл, sex-ийн тухай ярихаа больё тэх үү? Би дахиад чадахгүй ээ...

 

Хэ хэ чи инээдтэй залуу шүү заримдаа. Би элдэв юм бодоогүй ээ чамайг миний найз гэж боддог болохоор л чам руу залгаж байсан юм чи буруугаар ойлгоод байсан юм уу???

 

Тийм үү? Тэгвэл сайн байна. Миний санхүүгийн байдал сүүлийн үед хэцүү байсан болохоор залгахад бас төвөгтэй байлаа.

 

Өө за за. Хэрэв чи хүсвэл би чамтай харьцахгүй чамайг танихгүй хүн шиг байж чаднаа. Чи тэгээсэй гэж бодож байна уу? Гэхдээ би чамтай анхаасаа уулзах ёсгүй байжээ гэж боддог юм өнгөрснөө өөрчилж болохгүй болохоор харамсмааргүй байнаа.

 

Үгүй ээ үгүй чи буруу ойлгож. Би чамтай уулзсандаа хэсэг хугацаанд хамт сайхан байсандаа ерөөсөө харамсдаггүй ээ харин түүгээр би өөрийнхөө ёс журмыг зөрчсөн юм аа. Тэгээд одоо ингэхээ больё гэж бодлоо. Хоёулаа цаашид найзууд хэвээрээ байя гэхдээ хоёулахнаа уулзаад дэмий.

 

Чамайг би ерөөсөө ойлгохоо болилоо ерөөсөө би чамайг миний тухай бүх дурсамжаа мартаад намайг зүгээр орхиосой гэж бодож байнаа... Дахиад уулзаж яах юм

 

Үгүй ээ үгүй би албан ёсоор гэр бүл болоогүй бол бусадтай элдэв юм болох нь хориотой шүү дээ тэгээд л би чамтай уулзахаас айгаад байгаа юм. Хоёулахнаа уулзвал би өөрийгөө барьж, тэвчиж чадахгүйээ мэднэ.

 

Ямар утгагүй юм бэ????? Чиний тэр бурхан яах гэж Адам Ева 2-ыг бүтээсэн хэрэг вэ. Зүгээр л нэг хүйсийн хүн бүтээчихгүй хэхэхэхэх....

Тэр бас Би...

 

 

Чи үнэхээр халуухан бүсгүй үүнд чинь л болж би чамтай уулздаг гэхдээ энэ бүхэн надад үнэхээр хэцүү байдаг. Чамд тийм биш гэж үү????

 

Магадгүй л юм гэхдээ надад итгэх хэрэггүй. Би зүгээр л жүжиглэж байсан юм.

 

Юу гэнэ ээ ойлгосонгүй...

 

Би чамайг хайрлаагүй бас хүсээгүй. Намайг эрчүүдийг үзэн яддаг гэдгийг чи мэднэ шүү дээ гэхдээ л... Чамайг зүгээр л ашиглаж байгаа юм

 

Аан би ч адилан миний бие махьбодь л хүссэн бас хийсэн...

 

Чин үнэнээ хэлэхэд надад чи хэрэггүй харин чиний сайхан залуу гэдэг чинь л хэрэгтэй байна.

 

Надад ч бас.. Уг нь би чамтай уулзах ёсгүй ийм юм хийх ч ёсгүй байсан юм. Би бурханаа хуурч байгаа гэдгээ мэддэг ч чамайг бодохоор жолоодлогоо алдчих юм даа...

Тэр бид хоёр...

 

Хоёулаа дахиад ингэхээ больё зүгээр найзууд байя тэх үү? Би удахгүй явна шүү дээ. Намайг явсны дараа чамд хэцүү байх болно. Би чамайг зовоохыг хүсэхгүй байна. Чи надад хайртай болчих юм шиг санагдаад байна.

 

Хэн намайг чамд дурлана гэчих вээ?

 

Охид заавал дурладаг. Чи намайг хайрлаж байвал ирээдүйд намайг үзэн ядах болно...

 

Магадгүй би яг одоо чамайг дотроо үзэн ядаж байж ч болох юм чи мэдэхгүй шүү дээ..

 

Үзэн ядаж байвал сайн байна

 

Гэхдээ хайргүйгээр үзэн ядаж чадахгүй, үзэн ядалтгүйгээр хайрлаж чадахгүй энэ хоёр үргэлж хамт явдаг...

Тэр бас Би...Тэр бид хоёр...

 

 

...Би ядрахаасаа өмнө гэрээ жаахан цэвэрлэмээр байна. Бид дараа ярилцаж болно шүү дээ. Замдаа сайн яваарай бас болгоомжтой байгаарай за

 

Ок Амжилт хүсье :) :) сайн цэвэрлээрэй заа? Би заваан гэртэй заваан эр хүнд үнэхээр дургүй шүү. Санаа зоволтгүй ээ удахгүй гэртээ оччихноо...

 

...Хүүш миний сууж явсан машин эвдэрчихлээ засуулах гээд зам дээр зогсож байна.

 

Ха ха чи дажгүй юу? Манай найз над руу залгаад бүтэн 2 цаг ярилаа би гэрээ цэвэрлээгүй ээ...

 

...Би аль хэдийнээ гэртээ ирчихлээ. Бүх юм ок.

 

Сайн байна. Чи гэртээ юу хийж байна? Гэр бүлийхэнтэйгээ хамт байгаа юу?

 

Идээд  л тааваараа амраад л гэрийнхэнтэйгээ ярилцаад сууж байна гэрээ их санасан байна шүү. Чи өөрөө юу хийж байна?

 

Одоо л гэрээ цэвэрлэж байна гэхдээ дуусах болоогүй ээ. Мэдээж дээ гэрийнхэнтэйгээ хамт байх үнэхээр сайхан... Би ч гэрээ бас гэр бүлийхнээ аймаар санаж байна....

Тэр бас Би...Тэр бид хоёр...

 

 

 

 

... Хүүе миний хажууд их дажгүй охид сууж байна. Чи хөөрхөн охидод дуртай юу?

 

Тэгэлгүй яахав би нугасгүй шүү. Тэдэнд миний дугаарыг өгчих дөө тэгээд намайг хэнтэй ч болзоход бэлхэн сайхан залуу гээд хэлчих ха ха ха

 

Өө би тэдэнтэй танилцаагүй байнаа. Гэнэт ийм алхам хийвэл намайг галзуу гэж бодох байлгүй дэ хэхэхэх

 

Ок ок би тоглож л байна шүү дэ. Гэхдээ би хөөрхөн охидод дуртай...

Тэр бас Би...Тэр бид хоёр...

 

 

 

...Би нэг удаа 2 метр илүү хадан дээрээс доошоо уначихаж билээ. Толгойгоо хагалаад тархиа гоожуулах дөхсөн ч эмнэлэг яваагүй л юм да ха ха ха...

 

Чи л лав хөөрхөн охин гөлөрч яваад доошоо уначихсан байхаа тэ хэхэхэ. Чи бид 2 адилхан осолд орчихоод эмнэлэг явдаггүй бөх хүмүүс юм аа....

Тэр бас Би...Тэр бид хоёр...

 

-Чи хэзээ ирэх юм бэ?

 

-Удахгүй байхаа сайн мэдэхгүй байна. Чи юу хийж байна?

 

-Гртээ амарч байнаа. Энэ гэрээ их санасан байна шүү......

Тэр бас Би...Тэр бид хоёр...


Ингэхэд байнаа чи энэ хотод ирээд хэдэн охинтой байсан бэ? Яг үнэнээ хэл дээ.

Өө тийм би хоёр ч удаа байсан. Үнэхээр уучлаарай би чамд худлаа хэлсэн юм.

Ohhhh. Чи яаж чадаж байнааааа????? Би чамайг үнэнээ л хэлээрэй гэж гуйсан шүү дээ?

Ёстой уучлаарай. Би уг нь энийг хэнд ч хэлэхгүй гэж бодож байсан гэхдээ чи мэдэх хэрэгтэй. Надад уурлаж байгааг чинь мэдэж байнаа тэр нь ч зөв.

Би уурлаагүй ээ зүгээр л энэ бүхэн дэндүү гунигтай санагдчихлаа. Эр хүнд итгэхээр тэд үргэлж намайг мэхэлж байх юм аа.


Үнэхээр уучлаарай за юу? Чи намайг уучлах уу?

Юуг уучлах гэж? Энэ бүхэн чиний буруу биш ээ би л тэнэг байж тоглоомоор хэлсэнд чинь амархан итгэсэндээ буруутай. Эр хүмүүсийг би мэднэ шүү дээ. Чи яагаад надад хэлээгүй юм бэ?

Би хүсээгүй  юм аа тэгээд ч тэр бүхэнд гайхуулаад байх зүйл байгаагүй. Чамд би худлаа хэлсэн. Энэ үнэхээр муухай санагдаж байна.

Би тэднээс уучлалт гуймаар байна хэрэв би чамтай уулзаж энэ нь чиний тэр охидыг гомдоосон бол...Чи намайг үнэхээр уйлуулж чадлаа...

Өө тэрэнд ямар ч асуудал байхгүй ээ тэдний тухай битгий зов. Би тэдэнтэй удаан байгаагүй. Нэгтэй нь зүгээр л уулзаж байсан өөр юм болоогүй гэхдээ тэр өөр хотод амьдардаг нөгөөхтэй нь хоёр удаа байсан гэхдээ тэр эмэгтэй нэр хүндээ алдахаас айсан. Үнэндээ би охидоос үргэлж зай барих гэж боддог ч чаддаггүй энэ миний гол дутагдал үүгээрээ би өөрийн шүтлэгээ үгүйсгээд байгаа шиг санагддаг. Битгий уйл л даа за юу please...

Тэр бас Би...Тэр бид хоёр...
  • Нээрээ би бушуухан буцаж очмоор байна. Тэгээд шоудмаар байна... Яагаад гэвэл би энэ жил ганц ч удаа баярлаагүй байгаа юм.

 

  • Сайн байна чи баярлаж шоудна гэдэг чинь сайхан сонсогдож байна.

 

  • Хэ хэ чи намайг үнэн галзуу гэж бодоод байгаа юу? Уг нь би юм бүхний тухай боддог шүү дээ дан ганц зугаа цэнгэл sex биш.

 

  • Зүгээр ээ би чамайг тийм аймаар замаа алдсан шоучин охин энэ тэр гэж бодоогүй. Зүгээр л чи их ганцаарддаг заримдаа чамд үнэхээр хэцүү байдаг тийм үү? Би үнэн хэлж байна уу?

 

  • Магадгүй чиний зөв өө үнэхээр энэ жил  миний хувьд үнэн хэцүү байлаа. Би хүмүүсээс, найзуудаасаа үнэхээр их зугатаж, нуугдаж байсан...

 

  • Чи надад юу ярих, сэтгэл доторхи юугаа хуваалцах хүсэлтэй байна тэр бүхнээ нуулгүй хэлээрэй за юу бас хэрэв чи уйлмаар санагдвал бол би ч бас чамтай хамт уйлах болнооо...

 

  • Oh yeah... чи үнэхээр уйлж чадна гэж үү???? Тэгвэл би удахгүй очоод чамайг уйлуулна за:)

 

  • Яагаад үгүй гэж? Надад сэтгэл зүрх бий шүү дээ. Зарим хүмүүс уйлдаггүй. Гэхдээ би уйлдаг заримдаа баярлахаараа заримдаа гуниглахаараа хэ хэ хэ

 

  • Өө би эр хүмүүсийг уйлдаггүй л гэж бодож байсан юм. Миний ex найз залуу хэзээ ч надтай хамт уйлж байгаагүй. Түүнтэй хамт байсан сүүлийн саруудад би бараг өдөр бүр уйлдаг байсан гэв ч тэр намайг өрөвдөж байгаагүй...
Тэр бас Би...Тэр бид хоёр...

-...Чи хаана байна? Чиний тухай л бодож байна.

-Одоо хот руугаа орж ирж байна. 20 минутын дараа гэртээ орчих байхаа. Сайнаар бодсон уу муугаар бодсон уу?

-Чиний бурхан чамайг зөвхөн надтай уулзуулахын тулд явуулж, чи ирсэн байх гэж бодлоо. Зөв үү?

-Энэ бол боломжтой. Бурхан биднийг үргэлж санаанд оромгүй зүйлтэй учруулдаг

-Гэхдээ байнаа чи намайг бараг шүтлэггүй хүн гэдгийг санаарай. Гэвч би чиний Бурханыг бас Бурханы хүү чамайг үргэлж хүндэлж явах болно.

-Баярлалаа.

-Хааяа би боддог юм бусад хүний хувьд чамтай харьцахад чиний хэт их итлэг, шүтлэгтэй байгаа нь хэцүү байдаг байх гэж. Чамтай адил залуус ихэхи нь шүтлэггүй байдаг шүү дээ.

-Тийм би мэднэ. Манай найзууд ихэнхи нь шүтлэггүй гэхдээ хэрэв тэд шүтлэгтэй бол яг над шиг л байх байсан гэж би итгэдэг. Гэхдээ би сайн шүтэгч биш шүү дээ.

-Тэр бол байх л даа яагаад гэвэл чи энгийн амьдралаар амьдарч байна шүү дээ. Бас нэг зүйл гэвэл чи бид адилхан залуу хүмүүс. Надад ямар ч шашны дэг жаяг нь залуу хүмүүсийн хувьд хэцүү байдаг шиг санагддаг. Нээрээ чи сайхан залуу охидууд чамд дуртай байдаг байх тийм үү?

-Магадгүй л юм. Зарим охид надад сайн байдаг. Гэхдээ хүүхдүүд надад бүр илүү сайн байдаг ч заримдаа надаас айдаг шүү дээ.

-Хэ хэ хэ -Хэ хэ хэ би ч гэсэн заримдаа чамаас айдаг. Ингэхэд чиний найзууд чиний тухай чамд юу гэж хэлдэг вэ? Энэ надад бурхаас илүү сониролтой байна :)

-Тэд намайг хөгжилтэй сайхан залуу гэж хэлдэг. Үнэн эсэхийг нь мэдэхгүй юм аа.

-Тэд чамайг Бабник гэхгүй байна уу?

-Бабник гэж юу гэж байгаан?

-Аан хи хи хи охидод дуртай байнга хэн нэгэнтэй орооцолдож явдаг залуусыг бид заримдаа бабик гэдэг юм. Хүүхэмсэг гэдэг утгатай орос үг байхаа хэхэхэ

-Өө тэд нар намайг flirt гэдэг л юм. Энэ үг чиний толь бичигт байна уу?

-Байзаарай... аан аальгүй, сээтэн, хүүхэн эргүүлэх дуртай гэж үү? Чи үнэхээр flirt?

-Ха ха ха үнэхээр тийм шүү гэхдээ ихэвчлэн тоглоом л доо...

-Би ойлгож байнаа. Чи сайхан залуу юм чинь. Хүүш нээрээ чи сахалаа битгий аваарай за юу? Би дуртай. Дараа намайг хүсэхээр л сахлаа аваарай за.

-Уучлаарай чи дахиад хэлэхүй юу би ойлгосонгүй.

-Өө breast биш ээ beard. So sorry. (хахахахахахахахахаха)

-Аан би авахгүй ээ тэгээд ч надад сахалаа авах сайн тонгорог байхгүй штэ хэ хэ хэ. Чи нээрээ миний сахалд дуртай гэж үү?

-Тийм би үнэхээр дуртай яагаад гэвэл чи сахалтай байхдаа улам сүрлэг, сайхан харагддаг шүү дээ. Ядуу байна гэдэг заримдаа сайхан харагдахад тусалж чаддаг юм байна штэ.

-Ха ха ха ямар инээдтэй юм бэ?.....

Mood... mood
(Нийт: 11)